Томуугийн А хүрээний Н5N1 вирусээс сэрэмжлүүллээ
2012-01-23

Азийн зарим орнуудад 2012 он гарсаар Томуугийн А хүрээний Н5N1 вирусын хүнд халдварлах тохиолдол бүртгэгдэх болжээ. Тухайлбал БНХАУ-ын Гонконг, Индонез зэрэг улс орнуудад нас баралт бүртгэгдэж байгаатай холбогдуулан хилээр нэвтэрч буй зорчигч, тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд тавих хяналтыг чангатган ажиллах шаардлагатай талаар Хилийн мэргэжлийн хяналтын алба, хэлтсийнхэнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас үүрэг болгосон байна. Мөн Олон улсын эрүүл мэндийн дүрэмд заасны дагуу зорчигчдын халууныг хэмжих, тэдгээрээс асуумж судалгаа авах, сэрэмжлүүлэг,сурталчилгаа хийх, зөвлөмж өгөх, сэжигтэй тохиолдол илэрвэл шуурхай мэдээлэх зэрэг урьдчилан сэргийлэх болон хариу арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байгаа талаар сэрэмжлүүлж байна.
Shuud.mn
Сонин хачин