НҮБ: Украинд байлдааны ажиллагаа эхэлснээс хойш мянга гаруй энгийн иргэн амиа алдсан
2022-03-25

Украинд байлдааны ажиллагаа эхэлснээс хойш 1035 энгийн иргэн амиа алдаж, 1650 хүн шархадсан гэж НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газар мэдэгджээ. 

 

Амиа алдсан хүмүүсийн дунд 214 эрэгтэй, 160 эмэгтэй, 14 охин, 28 хөвгүүн байгаа аж. Харин амиа алдсан 48 хүүхэд, 571 насанд хүрсэн хүний хүйсийг тогтоож чадаагүй байна. Луганск болон Донецк мужид 311 хүн амиа алдсаны 56 нь "БНЛАУ" болон "БНДАУ"-ын нутаг дэвсгэрт амиа алджээ. 

 

Шархадсан 1650 хүний дунд 118 нь хүүхэд байгаа гэнэ. Хохирсон энгийн иргэдийн тоо үүнээс ч их байж болзошгүй, учир нь гагцхүү батлагдсан баримт дээр тулгуурлан энэ мэдээллийг өгч байгаа гэж Хүний эрхийн комиссарын газар онцолжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
орос ахын маань техник арай хоцрогдсон уу аан
2022-03-27
Энэнд Зеленский буруутай:
Украин улсаа барууны зэвсэг хадагалах агуулах болгосон Барууны гар хөл ерөнхийлөгч Зеленский нь буруутай. Орос нтр гэж андуурав. Украин ухаантай ерөнхийлөгчтэй байсан бол "төвийг сахих бодлого" барьж одоо Орос ч Украинч тайван амьдарч байгаа. Хар тамхичин амьд үхдэлийн буруу !!!
2022-03-25