Дональд Трамп Хиллари Клинтоныг шүүхэд өгчээ
2022-03-25 17:00

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоныг өөрийнх нь эсрэг үгсэн хуйвалдсан хэмээн буруутгаж, шүүхэд өгчээ. 

 

Трампын мэдэгдсэнээр, Ерөнхийлөгчийн сонгуульд түүнтэй өрсөлдсөн Хиллари Клинтон багийнхаа дэмжлэгтэйгээр "үгсэн хуйвалдаан зохион байгуулж", өрсөлдөгчөө харлуулах үүднээс Оростой үгсэн хуйвалдсан гэж буруутгасан гэнэ. 

 

"Хариуцагчид Дональд Трампыг гадаадын дайсагнагч гүрэнтэй үгсэн хуйвалдсан гэж худал мэдээлэл тараахаар хэлэлцэн тохиролцсон" гэж Трамп шүүхэд гаргасан нэхэмжлэлд өгүүлжээ. 

 

Трампын үзэж байгаагаар, ардчилсан намынхан хар пиар ашиглан түүнийг тоглоомоос гаргаж чаддаггүй юм гэхэд сонгогчдын түүнд итгэх итгэлийг нь алдагдуулахыг хичээсэн гэнэ. Трампын гаргасан нэхэмжлэлд Хиллари Клинтоноос гадна Үндэсний ардчилсан зөвлөл, түүнчлэн энэ намын зарим гишүүн, удирдах байгууллага багтсан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Энэ алиалагч одоо болно
2022-03-26
Varane:
Трамп бол жинхэнэ өөрөөрөө байж чаддаг хүн. Байдан бол зөнөг залгасан хүн. Энэ хүн юу хийж байгаагаа сайн мэддэггүй юм шиг цаана нь байгаа долларын эзэд үгэнд ордог хүнийг ерөнхийлөгч болгож хүссэнээрээ тоглолт хийж байна.
2022-03-26
Дахин сонгохоор хүн биш өөртөө дүгнэлт хий
2022-03-26
МАШ ЗӨВ
2022-03-25