МҮОХ-ны ерөнхийлөгчийг өнөөдөр сонгоно
2022-03-28

 

МҮОХ-ны Гишүүдийн хурлаас зарласан ээлжит чуулган өнөөдөр буюу гуравдугаар сарын 28-ны өдөр болно. Ээлжит чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэнэ.

 

  • Мандатын комиссын илтгэлийг хэлэлцэж батлах;

  • МҮОХ-ны сонгуульт хугацааны тайланг хэлэлцэх;

  • МҮОХ-ны Хянан шалгах зөвлөлийн сонгуульт хугацааны тайланг хэлэлцэх;

  • МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгууль явуулах;

  • Дэд ерөнхийлөгчдийн сонгууль явуулах;

  • Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн сонгууль явуулах;

  • Хянан шалгах зөвлөлийн гишүүдийн сонгууль явуулах.

 

Дээрх асуудлаас иргэдийн анхаарлыг хамгийн их татаж буй нь МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгууль юм. Тодруулбал, энэ удаагийн МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Олон улсын олимпын хорооны гишүүн Б.Баттүшиг, Биатлоны холбооны ерөнхийлөгч З.Мөнх-Очир нар нэр дэвшээд байгаа юм. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин