Эрдоган Путинтэй ярьж, энх тайван тогтоохыг уриаллаа

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ням гарагт Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьжээ. Энэ талаар ВВС агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Украинд гал зогсоох, энгийн оршин суугчдад зориулсан хүмүүнлэгийн нөхцөл байдлыг сайжруулахыг Владимир Путинд уриалсан байна.
Энд дуулгахад, Туркийн зуучлалаар Орос, Украины хэлэлцээ Стамбулд үргэлжлэхээр болсон юм. Энэ уулзалтаар талууд гал зогсоож, энх тайвныг тогтоох тал дээр тохиролцоно гэж найдаж байгаагаа Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу илэрхийлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ