Британийн БХЯ: Сүүлийн хоногт Оросын цэргүүдийн байршил өөрчлөгдөөгүй
2022-03-28

Их Британийн Батлан хамгаалах яам сүүлийн хоногт фронт дээр гарсан нөхцөл байдлын талаарх ээлжит тайлангаа гаргажээ. Энэ талаар ВВС агентлаг мэдээлсэн байна. 

 

Британийн тагнуулынхны мэдээллээр өнгөрсөн хоногт "Оросын хүчний байршилд дорвитой өөрчлөлт гараагүй" гэнэ. 

 

Түүнчлэн ОХУ-ын арми логистик хүндрэлүүдтэй тулгарч байгаа бөгөөд энэ нь давшилтын хэмнэлийг удаашруулж байна гэж онцолжээ. Их Британийн Батлан хамгаалах яамны үзэж байгаагаа Оросын цэргүүд Мариупольд л хамгийн их амжилт гаргасан бөгөөд энд ширүүн тулалдаан үргэлжилж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин