ФОТО: Украиныг дэмжиж, энх тайванд уриалсан жагсаал

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "тусгай цэргийн ажиллагаа" явуулах тушаал өгсөн өдөр буюу хоёрдугаар сарын 24-ний өдрөөс Оросын цэргүүд Украин руу довтолсноос хойш сар гаруйн хугацаа өнгөрөөд байна. Энэ дайныг эхэлсэн цагаас нь эхлээд дэлхийн улс орнуудад, тэр дундаа Орос улсад ч эсэргүүцсэн давалгаа үүсэж, хаа сайгүй жагсаал цуглаан болсоор байгаа юм.
Ням гарагт ч мөн дэлхийн олон хотод Украиныг дэмжсэн жагсаал болжээ. Энэ жагсаалд оролцогчид Украины далбаа, бэлгэдэл, наранцэцэг барин жагсаж, дайн эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн энх тайванд уриалсан байна.
Британийн нийслэл Лондон хотод бямба, ням гарагуудад Украиныг дэмжсэн жагсаал болжээ. Энэ жагсаалд оролцогчид "Путиний дайныг санхүүжүүлэхээ боль", "Тэнгэрийг хаа" зэрэг уриа барин зогссон байна.
АНУ-ын нийслэл Вашингтон хотод ч Украиныг дэмжсэн жагсаал болсон байна. Оролцогчид гартаа "Дайныг зогсоо", "Бид Украинтай хамт", "Оросын фашизмыг зогсоо" гэсэн хуудас барьжээ.
Ливаны нийслэл Бейрут хотын оршин суугчид жагсаалынхаа үеэр Украины далбаа барьжээ.
Чилийн нийслэл Сантьяго хотод ч дайн эсэргүүцэж, Украиныг дэмжсэн жагсаал болсон байна. Жагсаалд оролцогчид Украины төрийн далбааны өнгө болох цэнхэр, шар өнгийн бөмбөлгүүд, мөн өнгийн хувцас өмссөний дээр Украины бэлгэдлүүдийн нэг болох наранцэцэг барьжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ