Хөгжлийн банкны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна
2022-03-29

 

Өнөөдөр Хөгжлийн банкны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна. 

 

ЦАГ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

ХААНА

09.00

Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

334 тоот өрөөнд

10.00

Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

11.00

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхимд

14.00

Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

15.00

Монгол Улсын Засгийн газар 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхимд

16.00

Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцах, хянан шалгах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

ХОЁР.ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛ

09.00

Эдийн засгийн байнгын хороо зохион байгуулна:

Хэлэлцэх асуудал:

· Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих

“Жанжин Д.Сүхбаатар” танхимд

ГУРАВ.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

09.30

Төрийн байгуулалтын байнгын хороо зохион байгуулна:

Хэлэлцэх асуудал:

· “Хуулийн хэрэгжилт, ач холбогдол, цаашдын үр нөлөө” онол практикийн бага хурал /Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль баталсны 10 жилийн ойн хүрээнд/

“Их Эзэн Чингис хаан” танхимд

14.00

Хууль зүйн байнгын хороо зохион байгуулна:

Хэлэлцэх асуудал:

· Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар нээлттэй хэлэлцүүлэг

“Их Эзэн Чингис хаан” танхимд

Shuud.mn
Сонин хачин