АТГ: Хяналт шалгалтаар 10 мэдүүлэг гаргагчийн ХОМ зөрчилтэй байна
2022-03-29

 

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 3 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 444 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 247 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 197 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

 

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 35 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 6 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

 

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 65 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 7 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор 58 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж байна.

 

Дээрх хяналт шалгалтаар илэрсэн 10 мэдүүлэг гаргагчийн зөрчилд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8-д заасан хариуцлага тооцуулахаар Гаалийн ерөнхий газарт албан бичиг хүргүүлэв. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй мэдүүлэг гаргагчийн ХОМ-ийг нарийвчлан шалгаж байна.

Shuud.mn
Сонин хачин