Песков: Орос химийн зэвсэг ашиглахгүй
2022-03-29

ОХУ Украинтай хийж буй дайнд химийн зэвсэг ашиглаж болзошгүй гэх мэдээлэл сүүлийн үед ихээхэн гарах болсон. Харин энэ мэдээллийг Оросын тал няцаажээ. 

 

Тодруулбал, Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков Америкийн PBS телевизэд ярилцлага өгөх үеэрээ химийн зэвсэг ашиглах санааг гаргасан хүн Орост огт байхгүй хэмэн мэдэгдсэн байна. Түүний өгүүлснээр сөргөлдөөнд гуравдагч тал оролцвол Орос улс химийн зэвсэг хэрэглэнэ гэж Путин мэдэгдсэн гэнэ. 

 

"Үгүй ээ, би тээгж бодохгүй байна. Гэхдээ тэр (shuud.mn: Путинийг хэлж байна) хөндлөнгөөс оролцохгүй байх ёстой гэдгийг хангалттай шийдэмгий хэлсэн. Та нар ийм зүйл хийвэл бидэнд үүнээс сэргийлэх боломж бий, хөндлөнгөөс оролцохыг завдсан хүн бүрийг шийтгэх боломжтой гэдгийг тэр онцолсон" хэмээн Песков мэдэгджээ.

 

Өмнө нь Песков мэдэгдэл хийхдээ улс оронд нь бодитоор аюул занал учирсан тохиолдолд л Орос улс цөмийн зэвсэг ашиглана хэмээж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Улам:
Укрианруу довтолж дайн хийхгүй гэсээр байгаад дайн хийж байгаабиз дээ.
2022-03-29