Япон Орос руу тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэхгүй
2022-03-29

Японы Засгийн газар дөрөвдүгээр сарын тавны өдрөөс эхлэн Орос руу тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн экспортлохыг хориглолоо. Энэ хоригт премиум зэрэглэлийн автомашин, үнэт чулуу багтаж байгаа гэж Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд  Коити Хагиуда мэдэгдсэн байна.

 

"Засгийн газрын шийдвэрээр дөрөвдүгээр сарын тавны өдрөөс эхлэн Орос руу тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн, тэр дундаа премиум зэрэглэлийн автомашин, үнэт чулуу, гоёл чимэглэлийн эд зүйлс экспортлохыг хориглож байна" хэмээн Хагиуда мэдэгдсэнийг NHK дамжуулжээ.

 

Энд дуулгахад, ОХУ Украин руу халдсаны улмаас Япон улс гуравдугаар сарын 25-ны өдөр Оросын 25 иргэн, 81 бахйгууллагын эсрэг хориг тавьсан юм. Үүний хариуд Оросын тал Японтой энхийн гэрээ байгуулахаас татгалзаж, япончууд Курилийн арлууд руу визгүй зорчдог байсан журмыг зогсоож, эдгээр арлууд дээр хамтарсан аж ахуйн үйл ажиллагаа явуулах хэлэлцээнээс гарчээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин