Украинаас дүрвэсэн 3,8 сая хүний тал хувь нь хүүхдүүд байна
2022-03-29

Оросын халдлагаас хойш Украинаас Европын холбоо руу дүрвэн ирсэн 3,8 сая хүний тал хувь нь хүүхдүүд байгаа талаар Дотоод хэрэг хариуцсан еврокомиссар Илва Йоханссон мэдэгдсэнийг CNN агентлаг мэдээлжээ. 

 

"Одоогоор дүрвэгчдийн тоо буурч байгаа. Оргил үедээ өдөрт 200 мянган дүрвэгч ирдэг байсан. Харин одоо өдөрт 40 мянга болж буурч байна" хэмээн Йоханссон мэдэгджээ. 

 

Түүний өгүүлснээр, Украины 3,8 сая дүрвэгчийн 800 мянга нь ЕХ-д түр хугацаанд хамгаалалтад орох хүсэлт гаргасан байна. Мөн ЕХ хүүхдүүдийг, тэр дундаа насанд хүрсэн дагалдан явах хүнгүйгээр ирсэн хүүхдүүдийг хүлээн авах, дэмжих ерөнхий удирдамж гаргасны дээр хүний наймаатай тэмцэх төлөвлөгөө гарган ажиллаж байгааг Йоханссон онцолжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Путлер сөнөтүгэй
2022-03-30