Т.Доржханд: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар сонсголд ирэх ёстой
2022-03-29

 

Хөгжлийн банкны асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол болж байна.

 

УИХ-ын гишүүн Т.Доржханд "Энэ хэлэлцүүлгийг Монголын иргэд олон хоног хүлээсэн. Санаж байгаа бол хоёр сарын өмнө хэлэлцүүлэг хийсэн. Тухайн үед  МАН-ын удирдлага  болон АН-ыг төлөөлж ирсэн удирдлагууд улс төрийн хариуцлага тооцно гэж ярьсан. Өнөөдөр УИХ-д энэ асуудлыг ярьж байгаа нь зөв. Өнөөдрийн уулзалтаас үр дүн гарах ёстой. Гэтэл эрх бүхий хүмүүс нь байхгүй байна. УИХ-ын гишүүний хувьд дууд гэлээ. Тодорхой хэлэхэд хуулийн хариуцлага яригдаж байна. Улс төрийн хариуцлага яригдаж байна. Ёс зүйн хариуцлага яригдах ёстой. Эдийн засгийн хариуцлага нэхэх ёстой.  Авсан зээлээ буцааж төлөх ёстой.  

 

Өнөөдөр нээлттэй сонсгол анх удаа хийж байна. Тиймээс энэ дөрвөн хариуцлагыг нэхэхийн тулд  субъект нь байх ёстой. Хуулийн хариуцлага нэхэж байгаа тохиолдолд холбогдох хуулийн байгууллагын удирдлагууд бай. Улс төрийн хариуцлага тооцох гэж байгаа бол улс төрийн шийдвэр гаргадаг эрх мэдэлтнүүд нь ир. Тухайлбал, эрх баригч намын дарга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ир. Хэрэв өөрөө ирж амжихгүй гэвэл Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг ирүүлэх хэрэгтэй.

 

Үндсэн хуулиараа УИХ шийдвэр гаргах дээд шатны байгууллага. Тийм бол хариуцлага тооцох намуудыг дууд гэж байгаа. АН-ын удирдлага байгаа бол удирдлагыг дууд гэж байгаа. Яагаад гэвэл АН-ын үед хамгийн их зээл гарсан байна.

 

Нөгөө талаас хамгийн их зээл авсан хүмүүсийг дуудах ёстой. Хамгийн их зээл авсан Сахал Б.Эрдэнэбилэгийг дууд. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг дууд. Мэдээллээ өг. Шударга байх хэрэгтэй. Хариуцлагыг том хулгайч нараас нь нэхэж чадахгүй бол өнөөдрийн хурал үр дүн байхгүй. Хөгжлийн банкны асуудалд хатуу байр суурьтай байгаа. Үе үеийн сайд, Сангийн сайд нар нь ярих хэрэгтэй.

 

...Хөгжлийн банкны асуудал нэг удаагийн сонсголоор шийдэгдэх асуудал биш. Тиймээс УИХ-ын түр байнгын хороогоо яаралтай байгуулах ёстой. Одоогийн байдлаар 16 гишүүн гарын үсэг зурсан байна. Маш яаралтай шийдвэрлэх хэрэгтэй" гэв. 

 

Г.Мичид 

Shuud.mn
Сонин хачин
УИХын гишүүдээ УБт барих тулгуурт замаа яармаг-1р хороолол -баруун 4 зам - хойд тойруу -сансар гэж бариөч. Тэгвэл маш их урсгалыг үнахээр авч бодитоор түгжрэлгүй шахмм болох маш сайн маршрут болно. Яармаг 19 бзд 26 хороо нарантуул гэхээр бараг хүн суухгүй л юм болох нь тодорхой Асуудлыг бодитоор шийдээч
2022-03-29
Mash zuv. Zui yosni shaardlaga tavij baigaad bayarlalaa.
2022-03-29