Саид Моллай тэргүүтэй монголын 18 жүдоч Антальягийн их дуулгад зодоглоно
2022-03-29 13:09

 

Туркийн Анталья хотод жүдо бөхийн их дуулга ирэх сарын 1-3-нд болно. Тэмцээнд 67 орны 564 (эрэгтэй 336, эмэгтэй 228) тамирчин өрсөлдөхөө мэдүүлсэн бол манай улсаас дасгалжуулагч П.Нямлхагва, М.Бундмаа нарын удирдлага дор 18 жүдоч зодоглох юм.

 

Тухайлбал, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Э.Ариунболд, Б.Сүхбат, 66 кг-д Г.Хэрлэн, Ё.Басхүү, 73 кг-д О.Уранбаяр, Л.Анхзаяа, 81 кг-д С.Моллай, Б.Эрдэнэбаяр, -100 кг-д Г.Алтанбагана, Б.Гончигсүрэн, +100 кг-д О.Цэцэнцэнгэл, Э.Мөнхжаргал нар барилдана. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, Б.Баасанхүү, 52 кг-д Б.Хорлоодой, 57 кг-д Л.Энхрийлэн, 70 кг-д Ц.Энхчимэг, +78 кг-д А.Адъяасүрэн нар хүч үзэхээр өнөөдөр хилийн дээс алхав.

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
"Саид Моллай нарын 18 жү-до ч" гэж бичих нь зөв болов уу. Учир нь Моллай манай тамирчдыг тэргүүлээгүй шүү дээ
2022-03-29