Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг ДАШТ-д оролцоно
2022-03-29

 

Монгол Улсын 3X3 үндэсний эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд 2022 дэлхийн аваргад өрсөлдөх эрх баталгаажлаа. Тодруулбал, ОУСБХ буюу ФИБА 2022 оны ФИБА 3х3 Насанд хүрэгчдийн дэлхийн аваргад өрсөлдөх эрхээ авсан эрэгтэй, эмэгтэй тус бүр 20, 20 улсын нэрийг зарласан байна. 

 

Дэлхийн аварга цолны төлөө өрсөлдөх шилдэг 20, 20-н улсын дунд Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд багтаж манай эрх баталгаажлаа.Дэлхийн аварга 2022/06/21-26-ны өдрүүдэд Бельги улсын Антверп хотод болно.

 

ФИБА-гаас тодорхойгүй хугацаагаар ОХУ-ын шигшээ багуудыг тив, дэлхийн аваргад оролцох эрхийг хассан тул ФИБА-гийн Удирдах зөвлөл хуралдан ОХУ-ын оронд ямар улс Дэлхийн аваргад оролцохыг шийдвэрлэх болжээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин