Иргэдийг Оросоос Монгол руу элсэн чихэр зөөхийг хоригложээ
2022-03-30

Гуравдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн Орос, Монголын хуурай замын хилээр зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг цуцалсантай холбоотойгоор Буриад улсын гаалийн газрын орлогч дарга Иван Бурлака хил гаалиар зөөх зарим төрлийн бараа бүтээгдэхүүнд түр хугацаанд хязгаарлалт тогтоосон талаар мэдээлжээ. Энэ талаар "Байкал медиа" дамжуулсан байна. 

 

Түүний өгүүлснээр, гуравдугаар сарын 30-ны өдрийн 00.00 цагаас эхлэн Орос, Монголын хилээр иргэдийн зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг цуцалж байгаатай холбоотойгоор Хиагт-Алтанбулаг, Наушки, Монды боомтуудаар зорчигчийн урсгал эрс нэмэгдэнэ гэж таамаглаж байгаа аж. 

 

Үүнтэй холбоотойгоор, хориг арга хэмжээний нөхцөлд эдийн засгийн тогтвортой байдлыг дээшлүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаатай холбогдуулан Оросын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоолд заасны дагуу зарим төрлийн бараа бүтээгдэхүүнийг Оросоос зөөвөрлөн гаргахыг түр хугацаанд хязгаарлаж байгаа талаар Орос, Монгол, гуравдагч орнуудын иргэдэд анхааруулжээ. 

 

Тодруулбал, ОХУ-аас хуурай замын хилээр нэвтэрч буй иргэд элсэн чихэр, төрөл бүрийн будааг Монгол руу зөөвөрлөхийг хориглох юм байна. Үр будаа зөөвөрлөх хориг энэ оны зургадугаар сарын 30, харин элсэн чихэрт тавьсан хориг наймдугаар сарын 31-нийг хүртэл үйлчлэх аж. Хувийн хэрэгцээнд зориулан худалдан авсан энэ төрлийн бүтээгдэхүүн ч хоригт хамаарна гэдгийг анхааруулжээ.

 

Түүнчлэн, Оросоос 10 мянган доллараас дээш хэмжээний гадаад валютыг бэлнээр авч гарахыг хориглосон талаар Иван Бурлака анхааруулсан байна. Энэ хориг рубльд хамаарахгүй бөгөөд гэхдээ 10 мянган доллартай тэнцэх хэмжээний рубль гаргаж байгаа бол энэ талаараа гаалийн мэдүүлэгт зайлшгүй бичих ёстойг онцолжээ. Мөн гаалийн мэдүүлэгт их хэмжээний рубль авч гарч байгаа талаараа бичихээс гадна мөнгөний эх үүсвэрийг нотлох баримтыг гаалийнханд үзүүлэх шаардлагатай юм байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Орос хэлгүй мэдээлийн хэрэгслүүд дан ганц англи хэлнээс хагас дутуу иш татаж байна лээ дээ, хөөрхийс. За тэгээд , тоймч гэдэг нөхөд тоймоо л танилцуулна биз дээ, халиад дүгнэлт, анализ хийгээд өөрийнхөө үзэл бодлыг үзэгч, уншигчдад тулгах гэж тэнэгтэх нь хэцүү дээ. Уул нь мэдээлийг тэнцвэртэй мэдээлж байвал үзэгч, уншигчид өөрсдөө анализ хийх чадвартай болсон цаг л даа.
2022-03-30
иргэн:
дээрх комментийг орос тролл бичсэн байна, өнөөгийн оросын удирдлага, 90 он хүртэлх, 40-80 он хүртэлх удирдлага өөр өөр. Үүний ялгааг олж харахгүй, харсан ч хараагүй дүр эсгэж болохгүй.
2022-03-30
иргэн:
Оросоос ирсэн туристуудад Монголоос гадаад валют авч гарахыг хориглох хэрэгтэй гэж бодох юм.
2022-03-30
зочин:
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1989 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Харин манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Америк Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл, Зориг, Баабар, халзан Ганболд, Гончигдорж, Энхсайхан, Амаржаргал мэтийн солиотой залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь сүүлийн 30-хан жилд Марксист онолоор зэвсэглэсэн Хятадын коммунист нам Хятад улсыг дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болгон хөгжүүлсөн бөгөөд харин Америк Ардчиллын онолоор зэвсэглэсэн АН Монгол улсыг улс төрчид нь нам дагасан, цүнх барьсан, авилгал, хээл хахуульд автсан, мэдлэггүй, чадваргүй, дадалгүй, сэтгэлгүй, ёс суртахуунгүй, сахилга батгүй, хариуцлагагүй; ард иргэд нь өр зээл, өвчлөлд баригдсан, боловсролгүй, соёлгүй, ажилгүй, ядууралд автсан, бэлэнчлэх сэтгэлгээтэй хүн дүрстэй бэртэгчингүүд, адгууснууд болон хувиргаж, энэ дэлхийн хамгийн ядуу буурай орон болгон бүрэн хэмжээгээр дампууруулсан. Энэ бол гашуун боловч үнэн. Америк Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.
2022-03-30
зочин:
Орос улс хэнийг ч эзлэн түрэмгийлээгүй. Харин АНУ, Англи, ХБНГУ, Франц мэтийн улсууд Африк тивийг бүхэлд нь, Австрали, Энэтхэг, Ойрхи дорнодын улс орнууд, Латин Америкийн улс орнуудыг цэрэг зэвсэгийн хүчээр шууд эзлэн түрэмгийлж, хүн ардыг нь алж хядан боолчиж, газар нутаг, байгалийн баялагийг нь зуу, зуун жил хуу тонон дээрэмдсэн гутамшигт түүхтэй улсууд билээ. Украины ард түмнийг Америкийн бууны нохой Зеленскийн хэт үндэсэрхэх үзэлтнүүдээс болон Донецк, Луганскийн бүгд найрамдах улсуудын ард түмнийг Украины алан хядагчидаас хамгаалж байгаа агуу их Орос улсыг буруутгах эрх хэнд байхгүй. Оросыг хэн буруутгана тэр жинхэнэ дээрэмчин мөн болой.
2022-03-30
зочин:
Сүүлийн 30 жилийн барууны тархи угаалтад 40-өөс доош насны үхэр монголчуудын угаасаа жижигхэн тархи нь бүрэн хэмжээгээр мансуурчээ. Хэзээ ухаан суух юм бол доо. Хөөрхий.
2022-03-30
зочин:
1921 онд навтархай хар гэрээс өөр сууцгүй, задгай тулганаас өөр зуухгүй, өөхөн дэнлүүнээс өөр гэрэлгүй, дан өмд цамцнаас өөр дотуур хувцасгүй, дээлнээс өөр хөнжилгүй, хэзээ ч усанд ордоггүй, оо савангийн талаар ямар ч ойлголтгүй, морин өртөөнөөс өөр тээврийн хэрэгсэлгүй, ламаас өөр эмчгүй, бараг 100 хувь бичиг үсэг мэддэггүй, насанд хүрсэн хүмүүсийн ихэнх хувь нь яр тэмбүүнд баригдсан, сүм хийдийн барилгаас өөр барилгагүй, хот суурингүй, 1 км ч хар замгүй, ганц ч цахилгаан станцгүй, ганц ч үйлдвэрийн газаргүй, ганц ч уурхайгүй, 1 км ч төмөр замгүй, мал маллахаас өөр ажил хөдөлмөрийг огт мэддэггүй, ердөө 500 мянга орчим хүн амьтай, Хятад улсад харъяалагдсан, төв Азийн хамгийн хоцрогдсон сөнөл, мөхөл уруу явж байгаа Ар Монголыг АНУ, Англи, Герман, Хятад, Японы түрэмгийлэлээс хамгаалж, 19921-1990 онуудад хүн амь нь бичиг үсэгт 100 хувь тайлагдсан, соёлжсон, ёс суртахуунтай, боловсролтой, дэлхий ертөнцийг бага ч болов таньж мэдсэн, боловсрол, эрүүл мэнд, аж үйлдвэр, эрчим хүч, уул уурхай, тээвэр, хөнгөн хүнсний үйлдвэр, газар тариалан, мал аж ахуй, шинжлэх ухаан, мэдээллийн технологийн салбарууд хөгжсөн, их дээд сургуулиудтай, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт мэтийн том хотуудтай, Эрдэнэт, Багануур, Шарын гол, Тавантолгой, Шивээ Овоо, Адуунчулуун зэрэг орчин үеийн томоохон уурхайнуудтай, 21 аймгийн төвтэй, 300 гаруй сум суурин газартай, олон улсын харилцаа хөгжсөн, 3 сая гаруй хүн амьтай, НҮБ-ын бүрэн эрхт гишүүн, туурга тусгаар Монгол улсыг байгуулж өгсөн мөнхийн хойд хөрш агуу их Орос орныг үл хүндэтгэх, муулах нь үүх түүхээ огт мэддэггүй ойд төөрсөн сармагчин лугаа, хүн чанараа гээсэн, орчин үеийн барууны тархи угаалтад бүрэн хэмжээгээр мансуурсан хамгийн адгийн хүн-сүргийн шинж юм.
2022-03-30
иргэн:
дээрх комментийг орос тролл бичсэн байна, өнөөгийн оросын удирдлага, 90 он хүртэлх, 40-80 он хүртэлх удирдлага өөр өөр. Үүний ялгааг олж харахгүй, харсан ч хараагүй дүр эсгэж болохгүй.
зочин:
Орос, Украины дайн нүдийг минь тодорхой хэмжээгээр нээлээ. Тэр юу гэвэл манай Монгол улсын хэвлэл мэдээллийн ажилтнууд, хэвлэл мэдээллийн газрууд (радио, телевиз, сонины газрууд) дан ганц англи хэлээр гарсан барууны тархи угаасан мэдээг орчуулан өдөр бүр мэдээлдэг юм байна. Өнөөгийн байдлаар Орос, Хятад хэл мэддэг хүн нэн ховордсон тул эдгээр орнуудын хэл болох орос, хятад хэл дээр гарсан мэдээг орчуулан мэдээллийг олон нийтэд тэнцвэртэй хүргэж чаддаггүй юм байна. Өөрөөр хэлвэл монголчууд хэт нэг талыг барьсан барууны тархи угаалтаар угаасаа жижигхэн тархиа өдөр бүр салам угаалгадаг юм байна. Новш гэж!!!
2022-03-30
зочин:
Орос хэлгүй мэдээлийн хэрэгслүүд дан ганц англи хэлнээс хагас дутуу иш татаж байна лээ дээ, хөөрхийс. За тэгээд , тоймч гэдэг нөхөд тоймоо л танилцуулна биз дээ, халиад дүгнэлт, анализ хийгээд өөрийнхөө үзэл бодлыг үзэгч, уншигчдад тулгах гэж тэнэгтэх нь хэцүү дээ. Уул нь мэдээлийг тэнцвэртэй мэдээлж байвал үзэгч, уншигчид өөрсдөө анализ хийх чадвартай болсон цаг л даа.
зочин:
Америк, Африк, Автрали тивийн бүх улсуудын болон Ази тивийн Энэтхэг мэтийн томоохон улсуудын уугуул иргэдийг бүгдийг нь зэр зэвсгийн хүчээр алж хядан, хүйс тэмтэрч, үлдсэнийг нь хэдэн зууны туршид олзлон боолчилж, эдгээр улсуудын байгалийн баялагийг нь хэдэн зууны туршид хуу хаман тонон дээрэмдсэн Англи, Америк мэтийн барууны орнуудын нүгэл хэдэн зууны туршид , хэдэн мянган жилийн туршид хэзээ ч арилахгүй хүн төрөлхтөний эсрэг үйлдсэн нүгэлт гэмт хэрэг юм. Энэ нүгэл хэдэн үеэр ч арилахгүй бөгөөд Англи, Америк мэтийн барууны орнууд энэ нүглийнхээ үйлийн үрийг мөнхөд эдэлсээр байх болно. Мал шиг болохгүй тулд дэлхийн түүхийг уншицгаа!!!
2022-03-30
зочин:
Дэлхийн хоёр их дайнд ялалт байгуулж, хүн төрөлхтөнийг Америк, Англи, Японы эзлэн түрэмгийлэгчид, фашист Германы яраглалаас аварсан Оросын ард түмний ач буян хэдэн зууны туршид, хэдэн мянган жилийн туршид арилахгүй ач буян юм. Оросын ард түмэн энэ ач буяныхаа үйлийн үрийг эдэлж ямагт мандан бадарч, ялалт байгуулсаар байх болно. Мал шиг болохгүй тулд дэлхийн түүхийг уншицгаа!!!
2022-03-30
зочин:
Mонголчууд эрээн нээгдэхийг хүлээдэг шиг.. буриадууд Mонгол руу пирхийх гээд хүлээгээд байдаг..
2022-03-30
иргэн:
Оросоос ирсэн туристуудад Монголоос гадаад валют авч гарахыг хориглох хэрэгтэй,
2022-03-30
Инээдтэй юм даа Оросууд, Сибирийн хотууд нь хоосорч бүр бараа ч байхгүй болж байгаа сурагтай, хойно үй түмэн Буриадууд хил нээгдэхийг, Монголруу орохыг цаг тоолоод хүлээж байна гэцгээж байна Улаан-Үдийнхэн.Бодвол Монголоос их юм авмах, заваараа KFC, BURGERKING-д ороод СамсунгийН ШИНЭ БАРААГ хараад буцах байх
2022-03-30