Хархираа голын мөс цөмөрч ачааны автомашин усанд суужээ

img

 

Увс аймгийн Тариалан сумын Хархираа багийн “Бураатайн сайр” гэдэг газар Хархираа голын мөс цөмөрч бага оврын ачааны автомашин суусан тухай дуудлагыг 03.29-ний өдрийн 11:00 цагт хүлээн авсан байна. 

 

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 50 км зам туулан очиход Увс аймгийн Ховд сумаас Улаангом сумын чиглэлд зорчиж явсан иргэн П-ийн “Пронтер” загварын ачааны автомашин мөс цөмөрч усанд суусан байсныг татан гаргажээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ