Пентагон: Оросын цэргүүд Киевээс ухраагүй
2022-03-30

Киевийн чиглэлд байлдааны ажиллагаагаа эрс бууруулж байгаа гэсэн Оросын  талын мэдэгдэлтэй холбоотойгоор Пентагоны албан ёсны төлөөлөгч Жон Кирби тайлбар хийжээ. 

 

"Сүүлийн өдөр Киевээс Оросын хэсгүүд ямар нэг байдлаар хөдөлсөн үү гэвэл тийм. Гэхдээ Киевээс хөдөлсөн цэргүүдийн тоо бага байсан. Үүнийг бид ухарсан гэж үзэхгүй байна. Украины бусад бүс нутгууд руу өргөн цар хүрээтэй довтолж болзошгүй гэдэгт бид бэлтгэлтэй байх ёстой" хэмээн Жон Кирби мэдэгджээ.

 

Түүнчлэн тэрбээр америкчууд Польшид Украин цэргүүдийг бэлтгэж байгаа гэх мэдээллийг няцаасан байна. Америкийн цэргийн алба хаагчид Польшид украинчуудтай "хамтран ажиллаж", зэвсэг хүлээлгэн өгч байгаа, харин үүнийг сургаж байгаа гэж нэрлэж болохгүй хэмээн Жон Кирби онцолжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин