Хонконгийн агаарын тээврийн компани хамгийн урт шууд нислэг үйлдэнэ

Хонконгийн Cathay Pacific компанит хамгийн урт зорчигч тээврийн нислэгийн чиглэл нээхээр болсон талаар Жэнминь жибао сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Хонконгийн компани Хонконг-Нью-Йорк чиглэлд шууд нислэг үйлдэх юм. Ингэснээр энэ чиглэлийн нислэг 16,6 мянган км замыг 17 цаг тасралтгүй туулах аж.
Нислэгийг Airbus A350-1000 онгоцоор үйлдэхээр болжээ. Өмнө нь энэ чиглэлээр нислэг үйлдэхдээ Оросын агаарын орон зайг дамжин гүйцэтгэдэг байсан бөгөөд Украин дахь сөргөлдөөн, барууны хориг арга хэмжээний улмаас Азийн зарим компаниуд Оросын агаарын орон зайг тойрохоос аргагүй болсон юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ