Их Британи Украины аюулгүй байдлын баталгаа болоход бэлэн

Киевээс зохих ёсоор хандвал Их Британи улс Украинд аюулгүй байдлын баталгаа гаргахад үүрэг гүйцэтгэхэд бэлэн гэнэ. Энэ талаар НҮБ-ын дэргэдэх Их Британийн байнгын төлөөлөгч Барбара Вудворд мэдэгдсэнийг ВВС дамжуулжээ.
"Украины Засгийн газар биднээс энэ талаар хүсвэл бид ийм үүрэг гүйцэтгэхдээ баяртай байх болно" хэмээн Вудворд мэдэгджээ.
Түүнчлэн Лондон Украинд их хэмжээний цэргийн тусламж, хүмүүнлэгийн дэмжлэг үзүүлж байгааг Вудворд цохон тэмдэглэсэн байна. Түүний өгүүлснээр, Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Украины Ерөнхийлөгчтэй бараг өдөр бүр ярьж байгаа гэнэ.
Түүнтэй ижил байр суурийг Борис Жонсоны хэвлэлийн нарийн бичгийн дарга ч илэрхийлсэн байна. Тэрбээр Украин улс төвийг сахисан статусыг хүлээн зөвшөөрвөл Британи улс Турк, АНУ-ын хамтаар Украины улсын аюулгүй байдлын баталгаа болох боломжтой хэмээн мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ