Хятадад хийх Лавровын айлчлал эхэллээ

ОХУ-ын Гадаад хэргийн сайд БНХАУ-д ажлын айлчлал хийхээр очжээ. Тэрбээр Афганистаны хөрш орнуудын сайд нарын бага хуралд оролцох аж.
"Сергей Лавров Хятадын Тунси хотод очсон. Энэ хотод Афганистаны хөрш орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалт маргааш болно. Өнөөдөр сайд нар хоёр талт уулзалт хийх юм" хэмээн ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова Телеграмд бичжээ.
Хятадад болох энэ уулзалтаар Афганистанд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх асуудал, алан хядлага болон хар тамхины наймаатай тэмцэх асуудлуудыг хэлэлцэх юм байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ