НҮБ: Украинаас дөрвөн сая орчим хүн дүрвэсэн
2022-03-30

Украинд дайн эхэлсний улмаас дүрвэсэн хүний тоо 3,9 сая, харин шилжин суурьшсан хүний тоо 6,5 саяд хүрсэн талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн туслах Жойс Мсуя НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хурал дээр мэдэгджээ. 

 

Түүнчлэн гуравдугаар сарын 27-ны байдлаар Украинд 1119 хүн амиа алдсаны дотор 99 нь хүүхэд байгаа гэж тэрбээр мэдэгдсэн байна. Гэхдээ байлдааны ажиллагаа явагдаж байгаа нутаг дэвсгэрээс мэдээлэл хоцорч ирж байгаа тул бодит тоо илүү өндөр байж болзошгүйг Жойс Мсуя онцолжээ.

 

НҮБ-ын ажилтны мэдээлснээр, Украины олон хотод "хүнс, ус, эм бэлдмэл хангалтгүй, цахилгаан хангамж, дулаан тасалдаж байгаа" аж. Зарим бүс нутагт амиа алдагсдыг ч оршуулахад хүндрэлтэй байгаа гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин