АНУ Оросын 73 онгоцыг хоригт багтаав
2022-03-31

ОХУ Украинд дайн өдөөсний улмаас барууны орнууд Оросын эсрэг төрөл бүрийн хориг тавьсаар байгаа юм. Энэ удаад АНУ Оросын онгоцуудыг хоригт багтаажээ. 

 

Тодруулбал, АНУ-ын Худалдааны яам Оросын 73 онгоцыг хилийн чанад руу үйлчилгээ үзүүлэх хориг арга хэмжээний жагсаалтад багтаажээ. Энэ талаар Блүмберг агентлаг мэдээлсэн байна.

 

"Оросын онгоцууд хилийн чанадад үйлчилгээ авах боломжгүй болж байгаа тул Оросоос ирэх олон улсын нислэгүүдэд нэг мөсөн цэг тавилаа" гэж АНУ-ын Худалдааны яамны мэдэгдэлд өгүүлжээ. 

 

Үүнээс өмнө, Орост ашиглагдаж буй 100 арилжааны болон хувийн онгоцыг хоригт багтаасан бөгөөд эдгээр онгоцны 33 нь "Аэрофлот", 23 нь "Азу Эйр", 14 нь "Нордвинд" зэрэг компаниудын онгоц байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин