Орос, Беларусийн бараа бүтээгдэхүүнд Австрали 35 хувийн нэмэлт татвар ногдууллаа

Австрали улс Орос, Беларусиас импортлох бүхий л төрлийн бараанд нэмэлт 35 хувийн татвар ногдуулах шийдвэр гаргажээ. Энэ талаар гуравдугаар сарын 31-ний өдөр Австралийн Засгийн газар Скотт Моррисон мэдэгдээд, энэ нь Москва, Минскэд үзүүлэх эдийн засгийн дарамт шахалтыг нэмэгдүүлэх зорилготой гаргасан шийдвэр хэмээн онцолсон байна.
"Австралийн Засгийн газар Орос болон түүнийг дэмжигч Беларусийн эдийн засгийн алдагдлыг нэмэгдүүлэх үүднээс цаашдын арга хэмжээгээ авч хэрэгжүүлж байна. Бид 2022 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн ОХУ, Беларусийн бүхий л импортод нэмэлтээр 35 хувийн татвар ногдуулна" хэмээн Австралийн Засгийн газрын тэргүүн мэдэгджээ.
Эргэн сануулахад, Австрали улс гуравдугаар сарын 29-ний өдөр Оросын 39 иргэний эсрэг хориг арга хэмжээний эхний багцаа танилцуулж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ