Буриадад амны хаалт зүүх журмыг сунгажээ
2022-03-31

Буриадад коронавирусийн халдварын тархалттай холбоотойгоор нэвтрүүлсэн, амны хаалт зүүх журмыг сунгажээ. Энэ талаар Буриадын Засгийн газар мэдээлснийг Регнум агентлаг дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, амны хаалт зүүх журмыг дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгажээ. Амны хаалт зүүх журам үргэлжилж байгаатай холбоотойгоор кинотеатр, театр үзвэрийн газрууд, соёл амралтын байгууллагууд, эмнэлэг, нийтийн үйлчилгээний байгууллагууд, боловсролын байгууллагууд зэрэг газруудад зорчихдоо амны хаалт заавал зүүх шаардлагатай аж. 

 

Энд дуулгахад, Буриадад спортын арга хэмжээ зохион байгуулах хязгаарлалтыг цуцалсан байна. Сүүлийн өдрүүдэд халдварын тоо харьцангуй бага, өнгөрсөн хоногт гэхэд л халдварын тохиолдол 61 бүртгэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин