Украины Ерөнхий штаб: Орос 1735 хуягт машинаа алдсан

Украины Зэвсэгт хүчин дайн эхэлснээс хойших Оросын армийн хохирлын талаарх мэдээллийг өдөр бүр гаргадаг. Өнөөдрийн гаргасан жагсаалтаас харахад Оросууд ихээхэн хэмжээний хохирол учиржээ. Гэхдээ энэ мэдээллийг батлах, шалгах боломжгүй юм.
Хохирлын жагсаалт
Танк-614
Байлдааны хуягт машин -1735
Артиллерийн систем-311
Шуурган галын тийрэлтэт систем- 96
Агаараас эсэргүүцэн хамгаалах систем- 54
Онгоц-135
Нисдэг тэрэг-131
Байлдааны зориулалттай машин-1201
Хөлөг онгоц-7
Шатахуунтай цистерн -75
Дрон-8
Тусгай техник-22
Украины Зэвсэгт хүчний мэдээлснээр, Оросын тал бие бүрэлдэхүүнээсээ 17 мянгыг алдсан гэнэ. Оросын тал бие бүрэлдэхүүний хохирлын талаар мэдээлэхгүй байгаа бөгөөд хамгийн сүүлд гуравдугаар сарын 25-ны өдөр амиа алдсан хүний тоо 1351 гэж мэдээлж байлаа. Харин АНУ-ын тагнуул Оросын талаас 7-15 мянган хүн амиа алдсан гэж таамаглаж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ