ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гарагаас эхэлнэ
2022-04-01

 

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид өнөөдөр хичээллээд дөрөвдүгээр сарын 4-нээс буюу ирэх  даваа гарагаас эхлэн амарна. Улирлын амралт 2022 оны 4 дүгаар сарын 11 хүртэл үргэлжилнэ.

 

Хичээлийн жил 3 улиралтай бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн I-III ангийн суралцагчид 32, IV-V ангийн суралцагчид 33, дунд, ахлах ангийн суралцагчид 34 долоо хоног тус тус суралцана. Тиймээс  сурагчид зуны амралт хүртэл хичээллэнэ. 

 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин