Зарим орны иргэд Оросын хилээр нэвтрэхэд PCR шинжилгээ шаардлагагүй
2022-04-01

Оросын Хэрэглэгчийн хяналтын газар Орос болон Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын иргэдийг хуурай замын хилээр нэвтрэх шаардлагыг сулруулах шийдвэр гаргасан байна. Энэ талаар Оросын эрүүл ахуйн ерөнхий эмч Анна Попова мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжуулжээ. 

 

Энэ шийдвэрийн дагуу, дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн Орос, Армени, Беларусь, Казахстан, Киргизийн иргэд хуурай замын хилээр зорчихдоо PCR шинжилгээний хариу үзүүлэх шаардлагагүй болох юм байна.

 

Эргэн сануулахад, ОХУ Казахстан, Монголтой хиллэдэг хуурай замын хилээр зорчих хязгаарлалтыг гуравдугаар сард цуцалж, гуравдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн иргэд хилээр чөлөөтэй зорчих боломжтой болсон. Орос руу нэвтрэхэд 48 цагийн дотор хийлгэсэн PCR шинжилгээний хариу шаардах юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Монголыг гадуурхсаар л:
2р дайны үед үхэж байхад нь Монгол Улс л тусласан.
2022-04-01