ОХУ-д хаврын цэрэг татлага эхэллээ
2022-04-01

Орост дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс хаврын цэрэг татлага эхэллээ. Цэрэг татлага эхлүүлэх тушаалыг Оросын Ерөнхийлөгч Владимир Путин гаргасан талаар Регнум агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 2022 оны дөрөвдүгээр сарын нэгнээс 15-ны хооронд Зэвсэгт хүчин болон бусад хүчний байгууллагуудад хаах албанд 18-27 насны нийт 134,5 мянган иргэнийг татах юм байна.

 

Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн өгүүлснээр, хавар татагдаж буй цэргүүдийн тоо өнгөрсөн онтой харьцуулахад бага гэнэ. Түүнчлэн хугацаат цэргийн алба хаагчдыг "аль ч халуун цэг рүү илгээхгүй" гэж Шойгу мэдэгдэж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
xed yxex geed jagsaad zogsoj bgaa bol do xoorxii. yabahgyi geed zygtaasan n daind yavj yxsenees deer l bx
2022-04-01
Чадахгүй л д, бууж өгөхөөс өөр юм мэдэхгүй:
Путиныг дэмжигч, дайныг дэмжигч монголчууд очиж байлдаач
2022-04-01
зочин:
Одоо ч орост чадалтай сүүхэйтээ нь цэргээс бултаад хэдэн буриад, хальмаг, тува л цэрэгт татагдах байх даа, угаас бага үндэснтийхээ тоог цөөлөх бодлого нь ч тийм, нөөц нь дуусаад ирэхээр хугацаат цэргийн алба хаагчдыг дайнд оруулж л таарна, одоо ч хугацаат цэргийн алба хаагчид дайнд байлдаж л байгаа ш дээ
2022-04-01