Орос, Украины хэлэлцээ баасан гарагт үргэлжилжээ
2022-04-02

Хоёрдугаар сарын 24-ний өдөр ОХУ "тусгай цэргийн ажиллагаа" эхлүүлснээс хойш дөрөв дэх өдөр буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр сөргөлдөгч талууд анх удаа хэлэлцээ хийж байлаа. Түүнээс хойш биечлэн болон цахимаар уулзалтуудаа үргэлжлүүлсээр, өнгөрсөн долоо хоногт Туркийн Стамбул хотод дахин биечлэн уулзсан юм. Харин дөрөвдүгээр сарын нэгний баасан гарагт цахимаар хэлэлцээгээ үргэлжлүүлжээ. 

 

Оросын хэлэлцэгчдийн тэргүүн Владимир Мединскийн мэдэгдсэнээр, уулзалт цахимаар үргэлжилсэн бөгөөд Орос улсын байр суурь өөрчлөгдөөгүй гэнэ. 

 

"Цахим хэлбэрээр хэлэлцээгээ үргэлжлүүлж байна. Крым, Донбассын асуудлаарх манай байр суурь өөрчлөгдөөгүй" хэмээн Мединский мэдэгджээ. 

 

Өмнө нь талууд гуравдугаар сарын 29-ний өдөр Стамбул хотод биечлэн уулзаж хэлэлцсэн юм. Энэ хэлэлцээгээр төдийлөн дорвитой үр дүнд хүрээгүй ч нааштай дохио ирсэн уулзалт байсан талаар талууд мэдэгдэж байлаа.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин