Хятадад омикрон штаммын шинэ хувилбар илэрчээ
2022-04-04

Хятадын зүүн хэсгийн Сужоу хотоос коронавирусийн омикрон штаммын шинэ хувилбар илрүүлжээ. Энэ хувилбарыг ВА 1.1 гэж нэрлэсэн талаар Shin мэдээлсэн байна. 

 

Сужоу хотын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, шинэ мутацийг омикрон штаммтай харьцуулан судлах ажлыг одоо хийж байгаа гэнэ. Хятадад гуравдугаар сард коронавирусийн халдвар дахин дэгдэж, олон хотод хэсэгчилсэн болон бүрэн хөл хорио тогтоосон юм. Бүрэн хөл хорионд орсон хотын нэг нь Шанхай хот бөгөөд энэ нь Уханьд хөл хорио тавьж байсан хоёр жилийн өмнөх үеэс хойших хамгийн хатуу хөл хорионд тооцогдож байгаа аж. Мөн хөл хорионы үеэр энэ хотын 26 сая хүнийг бүгдийг коронавирусийн шинжилгээнд хамруулахаар болжээ. 

 

Энд дуулгахад, дэлхий даяар коронавирусийн халдвараас үүдэлтэй нас баралт нэмэгдэж байгаа талаар ДЭМБ гуравдугаар сарын 30-ны өдөр мэдээлж байлаа. ДЭМБ-ын мэдээлснээр, 2022 оны гуравдугаар сарын 21-27-ны хоорондох долоо хоногийн хугацаанд халдварын шинэ тохиолдол өмнөх долоо хоногтой харьцуулахад 14 хувиар буурсан ч энэ хугацаанд нас баралт 43 хувиар өсчээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
лалар хужаа муу бүхэн гархын
2022-04-04
Gaduur yabahad mask zvvh hereg alga bitvv orchind maskaa tailan maskiig heregleh odoo vlger bzd
2022-04-04
Болд:
Халдвар нь буурсан хэрнээ үхэл нь өсөөд байгаа чинь харин аюултай юм байна даа. Манайхан ч хэнэггүй Бүр маскгүй яваад эхэлсэн шүү дээ
2022-04-04
нөгөө грек үсэг нь дуусчихсан уу. уг нь шинжлэх ухааны нэр томьёог грек латин хэлээр нэрлэдэггүй билүү
2022-04-04