НҮБ: Украинд 1417 энгийн иргэн амиа алдсан

Хоёрдугаар сарын 24-ний өдөр Оросын арми довтолж эхэлснээс хойш нийтдээ 1417 энгийн иргэн амиа алдсан гэж НҮБ -ын Хүний эрхийн дээд комиссарын газар мэдэгджээ.
"Хоёрдугаар сарын 24-ний 04:00 цагаас 2022 оны дөрөвдүгээр сарын 02-ны шөнө дунд хүртэлх хугацаанд 1417 энгийн иргэн амиа алдаж, 2038 хүн шархадсан гэдгийг Хүний эрхийн дээд комиссарын газар тогтоосон" хэмээн мэдэгдэлд өгүүлжээ. Амиа алдсан хүмүүсийн дунд 201 эмэгтэй, 22 охин, 40 хүү, түүнчлэн хүйсийг нь тодорхойлж чадаагүй 59 хүүхэд амиа алджээ.
Энд дуулгахад, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш үүнээс өмнө мэдээлэл хийхдээ, Украины Буча хотод болсон үйл явдалд хөндлөнгийн мөрдөн шалгалт хийх ёстой хэмээн мэдэгдсэн юм. Тэрбээр энгийн иргэдийг хөнөөсөн явдалд ихэд цочирдосноо илэрхийлээд, хэргийг хариуцах хүмүүсийг олж тогтоохыг уриалжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ