Украины Ерөнхий прокурор: Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш 161 хүүхэд амиа алдсан
2022-04-04

ОХУ-ын арми Украин руу халдсанаас хойш сар гаруйн хугацаанд хамгийн багадаа 161 хүүхэд амиа алдсан гэж Украины Ерөнхий Прокурорын газар мэдэгджээ. Энэ нь тоо нь урьдчилсан байдлаар гарсан мэдээлэл гэдгийг Прокурорын газар онцолсон байна. 

 

Дайн эхэлснээс хойш 161 хүүхэд амиа алдсан бол 264  хүүхэд шархадсан гэж Прокурорын газар мэдээлжээ. "Киев мужид 75, Донецк мужид 78, Харьков мужид 59, Черниговт 49, Николаевск мужид 34, Луганск мужид 31, Запорожск мужид 22, Херсонд 29, нийслэлд 16, Сумск мужид 16, Житомирск мужид15 хүүхэд амиа алдсан нь албан ёсоор тогтоогдсон" гэж Украины Ерөнхий Прокурорын газар мэдэгджээ.

 

Үүнээс өмнө НҮБ-ын Хүний эрхийн комиссарын газар Украинд 121 хүүхэд амиа алдсан гэж мэдээлсэн юм. Тодруулбал хоёрдугаар сарын 24-ний 04:00 цагаас 2022 оны дөрөвдүгээр сарын 02-ны шөнө дунд хүртэлх хугацаанд 1417 энгийн иргэн амиа алдаж, 2038 хүн шархадсан гэдгийг Хүний эрхийн дээд комиссарын газар тогтоосон байна. Амиа алдсан хүмүүсийн дунд 201 эмэгтэй, 22 охин, 40 хүү, түүнчлэн хүйсийг нь тодорхойлж чадаагүй 59 хүүхэд амиа алджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин