Кадыров: Мариуполийг удахгүй Украины үндсэрхэг үзэлтнүүдээс цэвэрлэнэ

ОХУ-ын Зэвсэгт хүчин тун удахгүй Мариуполийг Украины үндсэрхэг үзэлтнүүдээс цэвэрлэнэ гэж Чеченийн тэргүүн Рамзан Кадыров мэдэгджээ.
Кадыровын өгүүлснээр Мариуполь хотын ихэнх хэсэг Оросын армийн хяналтад байгаа гэнэ. Түүнчлэн тэрбээр Телеграм дээрээ Мариуполь хот дахь байлдааны ажиллагааны дүрс бичлэгийг нийтлэсний дээр энэ хотын энгийн оршин суугчид ОХУ-аас хүмүүнлэгийн тусламж тасралтгүй авч байгаа гэж онцолжээ.
Өмнө Кадыров гуравдугаар сарын 31-ний өдөр мэдэгдэл хийхдээ Мариуполь хотыг 90-95 хувь чөлөөлөгдсөн хэмээж байлаа.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ