Кадыров: Мариупольд Украины 267 тэнгисийн явган цэрэг бууж өгсөн

Украины мариуполь хотод 260 гаруй тэнгисийн явган цэрэг Оросын цэргүүдэд бууж өгөн, олзлогдсон хэмээн Бүгд Найрамдах Чечень Улсын тэргүүн Рамзан Кадыров мэдэгдсэнийг КП агентлаг дамжуулжээ.
"Дөрөвдүгээр сарын дөрөвний өдөр Мариуполь хотод 503 дугаар батальоны 267 тэнгисийн явган цэрэг Оросрын зэвсэгт хүчнийхэнд бууж өгөн, олзлогдсон. Энэ бол зөв, ухамсартай сонголт!" хэмээн Кадыров Телеграмм дахь хуудсандаа бичжээ.
Түүнчлэн, Оросын арми энгийн ард иргэдтэй дайтахгүй байгаа гэж Кадыров онцолсон байна. Түүнчлэн, Украины цэргүүдийг "зөв тал"-д орж, ОХУ-ын цэргүүдийн хамтаар "зовж зүдэрсэн Украины ард түмний төлөө эмх журам тогтоох"-ыг уриалжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ