Шанхайн хөл хориог сунгажээ
2022-04-05

Хятадад гуравдугаар сард коронавирусийн халдвар дахин дэгдэж, улмаар голомтлон гарсан халдваруудыг тархахаас сэргийлэн эрх баригчид нь олон хотод хэсэгчлэн болон бүрэн хөл хориог тогтоосоор ирсэн юм. 

 

Хамгийн сүүлд Хятадын том хот болон 26 сая хүн амтай Шанхай хот бүрэн хөл хорионд орсон юм. Хотод тавьсан хөл хорионы хугацаа дөрөвдүгээр сарын тавны өдөр дуусах байсан ч Шанхайн эрх баригчид хөл хориог тодорхойгүй хугацаагаар сунгажээ. Жэнминь жибао сонины мэдээлснээр, хотын 26 сая оршин суугчаас шинжилгээ авч дуусах хүртэл Шанхай хөл хорионд байх аж. 

 

Өмнө нь гаргасан төлөвлөгөөний дагуу, хотын зүүн хэсгийг гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын нэгнийг дуустал, баруун хэсгийг дөрөвдүгээр сарын нэгнээс тавны хооронд хаах байсан ч энэ хугацааг сунгаж, хөл хорио тодорхойгүй хугацаагаар үргэлжлэхээр болжээ. 

 

Шанхай хотод халдварын дэгдэлттэй тэмцэхэд туслах үүднээс Батлан хамгаалах яам цэргийн эмч нарыг илгээсэн байна. Улмаар Батлан хамгаалах яамны хоёр мянга орчим эмнэлгийн ажилтан Шанхай хотод иргэдийг шинжилгээнд хамруулах ажилд туслах аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин