Ким Ё Жон: Байдал хурцадвал Хойд Солонгос цөмийн зэвсэг ашиглахад бэлэн
2022-04-05

БНАСАУ Өмнөд Солонгосыг гол сөргөлдөгч гэж тооцдоггүй, мөн энэ улс руу түрүүлж дайрах төлөвлөгөөгүй, гэхдээ нөхцөл байдал хурцадвал цөмийн зэвсэг ашиглахад бэлэн гэнэ. Энэ талаар Хойд Солонгосын удирдагчийн дүү Ким Ё Жон мэдэгдсэнийг Солонгосын Цахим мэдээллийн төв агентлаг дамжуулжээ. 

 

"Биднийг өдөөн хатгахгүй л бол бид хэзээ ч түрүүлж цохилт өгөхгүй. БНАСАУ Өмнөдийн зүг нэг ч сум харвахгүй. Бид Өмнөд Солонгосыг гол сөргөлдөгч гэж боддоггүй. Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчин бидний эсрэг цэргийн ажиллагаа хийхгүй л бол бид хариу барихгүй" хэмээн Ким Ё Жон мэдэгджээ.

 

Солонгосын Хөдөлмөрийн намын суртал ухуулгын хэлтсийн орлогч эрхлэгч Ким Ё Жон энэ мэдэгдэлдээ Хойд Солонгос ямар нөхцөлд цөмийн зэвсэг ашиглах талаар ч онцолсон байна.

 

"Өмнөд Солонгосын цэргийн сөргөлдөөний замыг сонговол манай цэргүүд үүргээ биелүүлэхээс аргагүй болно" хэмээн Ким Ё Жон мэдэгдсэн байна.

 

Тэрбээр үүнээс өмнө, ням гарагт мэдэгдэл хийхдээ Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд Со Укийг "бодлогогүй тайлбараас нь ноцтой аюул занал үүднэ" хэмээн анхааруулж байсан юм. Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд дөрөвдүгээр сарын нэгний өдөр хийсэн мэдэгдэлдээ Хойд Солонгосын пуужингууд Өмнөд Солонгосын эсрэг чиглэгдвэл БНСУ-ын цэргүүд Хойд Солонгосын пуужин хөөргөсөн газрууд болон командын объектуудад "оновчтой, хурдан" цохилтууд өгөх чадвартай гэж онцолсон. Үүний хариуд Ким Ё Жон Өмнөд Солонгос руу цохилт өгөх боломжтой гэсэн утга бүхий мэдэгдэл хийсэн нь олон улсад ихээхэн шуугиан тарьж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Naraa:
Manai deedsvvdiig xoid solongos ruu xuuguud yvuulcnix ymsan tend ocnood baicaagdaad vzeesei Ted nar baicaax bisn tamlan zovoono geecn manai ed nar umdunduu cnacnag tuucnixsan nustaigaa xolildcnixson amitai goltoi ymnuud baij baixdaa
2022-08-24
Болд:
Цэвэрхэн амьтан юмаа
2022-04-08
хэддүгээр зуун болчвоо дайны хэнээтэн дарангуйлагчид өндийх нь ээ
2022-04-06
хойд Солонгос жинхэн КОМНИСТУУДыг иргэнээ болгодог гэсэн шүү хойдод тавтай морил хонинуудаа
2022-04-06
Эх орон ч шазруун бүсгүй:
Монголын улстөрчид хажууд нь амиа бодсон өтнүүд
2022-04-05
зочин:
Хойд Солонгосын зоригт охид, хөвгүүд. Эх орончид гэж үүнийг л хэлэх байх. Харин манай улс төрчид мэддэг, сэтгэдэг нь эх орон бус, өөрсдийн өчүүхэн эрх ашиг. Тэгээд болоо. Юун монгол эх орон. Тэд нарт эх орон, ёстой май, түй шүү дээ.
2022-04-05
Naraa:
Manai deedsvvdiig xoid solongos ruu xuuguud yvuulcnix ymsan tend ocnood baicaagdaad vzeesei Ted nar baicaax bisn tamlan zovoono geecn manai ed nar umdunduu cnacnag tuucnixsan nustaigaa xolildcnixson amitai goltoi ymnuud baij baixdaa
хойд Солонгос жинхэн КОМНИСТУУДыг иргэнээ болгодог гэсэн шүү хойдод тавтай морил хонинуудаа