Улаанбаатар-Эрхүү чиглэлд галт тэрэг аялна

ОХУ Орос, Монгол Улс, Казахстан хоорондын хуурай замын хилийн хориог цуцлах шийдвэрийг гуравдугаар сарын 24-ний өдөр гарагж байлаа. Ингээд 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 00.00 цагаас эхлэн Монгол болон Казахстаны иргэд ОХУ руу нэвтрэх боломжтой болсон юм.
Ийнхүү Хиагт-Алтанбулагийн хуурай замын хилээр зорчигчид чөлөөтэй нэвтрэх боломжтой болсноор Улаан-Үд-Улаанбаатар чиглэлд хоёр талаас улс хоорондын автобус аялуулж эхэлсэн. Цаашлаад улс хоорондын галт тэрэгний аяллыг сэргээхээр төлөвлөж байгаа гэнэ.
Тодруулбал, дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс Улаанбаатар-Эрхүү чиглэлийн галт тэргийг аялуулахаар төлөвлөж байгаа гэж Буриадын "Нрмер один" сонин мэдээлсэн байна. Энэ мэдээллийг Буриадын Хэвлэл мэдээллийн агентлагаас тодруулахад "албан ёсны мэдээлэл мөн, галт тэрэгний хөдөлгөөнийг сэргээхээр төлөвлөж байгаа" хэмээн хариу өгсөн юм.
Харин Монголын талаас, УБТЗ-ын галт тэрэг аялах эсэх талаар лавлахад "Энэ талаар ямар ч шийдвэр гараагүй байна" хэмээн хариуллаа.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ