БНХАУ ОХУ-аас хямдралтай авах байгалийн хийн хэмжээг нэмэгдүүлэх эрмэлзэлтэй
2022-04-05

БНХАУ Оросоос хямдралтай үнээр авах байгалийн хийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх эрмэлзэлтэй байгаа гэнэ. Энэ талаар нэрээ нууцалсан эх сурвалжаас иш татан Блүмберг мэдээлсэн байна.

 

"Синопек, ПетроЧайна зэрэг төрийн компаниуд Оросоос ихээхэн хямдралтай үнээр хий худалдаж авахаар нийлүүлэгчидтэй хэлэлцээ хийж байгаа" хэмээн эх сурвалж өгүүлсэн байна.

 

Эх сурвалжийн өгүүлснээр, Дундад Азийн бусад энгийн нийлүүлэлттэй харьцуулахад 10 хувь хямдралтай үнээр Оросоос байгалийн хий авч магадгүй гэнэ. Гэхдээ Хятадын тал ийм худалдан авалтаа нууцлахыг чармайж, зуучлагч компаниудаар дамжуулан бага хэмжээгээр хий авч байгаа гэж эх сурвалж өгүүлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин