АНУ Украинд цэргийн тусламж болгож дахин 100 сая доллар илгээнэ
2022-04-06

АНУ Украинд цэргийн тусламж болгон дахин 100 сая доллар зарцуулахаар болж, холбогдох тогтоолд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден гарын үсэг зурсан гэж Ройтерс агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-ын Батлан хамгаалах яамны үйлчилгээг танаж, Украинд 100 сая долларын цэргийн тусламж үзүүлэх бөгөөд Украин руу агаараас эсэргүүцэн хамгаалах систем, танк эсэргүүцэх зөөврийн комплексууд, галт зэвсэг, дрон зэрэг зэр зэвсэг нийлүүлэхээр болсон байна.

 

АНУ өнөөгийн нөхцөл байдал үүссэнээс хойш Украинд нийтдээ 1,6 тэрбум гаруй долларын цэргийн тусламж үзүүлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
God Bless Amerika
2022-04-06