Шанхайд өвчтөнүүдийн 98 хувийг уламжлалт анагаах ухаанаар ковидоос эмчилжээ
2022-04-06

Хятадад гуравдугаар сараас коронавирусийн халдвар эрс нэмэгдэж, хэд хэдэн хотод хэсэгчлэн болон бүрэн хөл хорио тогтоож байгаа юм. Тэр дундаа 26 сая хүн амтай Шанхай хотод халдвар нэмэгдэж байгаа тул бүрэн хөл хорионд оруулахаар болсон. 

 

Энэ хотод бүртгэгдсэн өвчлөлийн тохиолдлуудыг эмчлэхэд уламжлалт анагаах ухаан ашиглаж байгаа гэнэ. Тодруулбал, Шанхай хотод коронавирусийн халдвартай өвчтөнүүдийн 98 хувийг Хятадын уламжлалт анагаах ухааны тусламжтайгаар эмчилсэн гэж Шанхайн Уламжлалт анагаах ухааны их сургуулийн төлөөлөгч мэдэгджээ. 

 

Түүний өгүүлснээр, эмнэлзүйн судалгаанаас харахад ковидыг эмчлэхэд уламжлалт анагаах ухаан давуу талтай байгаа нь тогтоогдсон байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин