Intel компани ОХУ дахь үйл ажиллагаагаа зогсоожээ

Цахилгаан төхөөрөмж, компьютерийн сэлбэг хэрэгсэл бүтээдэг Америкийн Intel компани Оросын нутаг дэвсгэр дээрх үйл ажиллагаагаа зогсоожээ. Энэ нь Украин дахь үйл явдалтай холбоотой аж.
Тус компани Орос дахь үйл ажиллагаагаа түр зогсоож байгаагаа мэдэгдээд одоогоор Орос дахь 1,2 мянган ажилтандаа дэмжлэг олгохтой холбоотой асуудлуудыг шийдвэрлэж байгаа хэмээн онцолсон байна.
Intel компани нь олон жилийн туршид микропроцессорын гол нийлүүлэгчдийн нэгд тооцогдсоор ирсэн. Орос Украин руу дайрсны дараа, гуравдугаар сарын эхээр энэ компанийн удирдлагууд бүтээгдэхүүнээ ОХУ, Беларусь руу нийлүүлэхээ зогсоож байгаагаа мэдэгдэж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ