Чех улс Украин руу танк, явган цэргийн байлдааны машин илгээжээ

Чех улс Оросын довтолгооноос хамгаалахад нь Украинд тусламж үзүүлэх үүднээс Т-72 танк, явган цэргийн байлдааны машинуудыг галт тэргээр илгээжээ. Энэ талаар Чехийн Echo24 мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Зөвлөлтийн үеийн Т-72 танкууд нөөцөнд байсныг Чех Украин руу илгээжээ. Чехийн армийн агуулахад энэ төрлийн 90 танк байдгаас 30 -ыг л ашигладаг байсан гэнэ. Түүнчлэн Чехословакт үйлдвэрлэсэн явган цэргийн байлдааны машин ч илгээжээ.
Өмнө нь Германы Батлан хамгаалах яам Чехид байрлаж байгаа Германы нөөцүүдээс Украин руу байлдааны машин илгээх шийдвэр гаргаж байлаа. Гэхдээ энэ нь Чехийн тусламжтай хамааралгүй аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ