Захарова: Оросын дипломатуудыг хөөсөн нь Барууны мэдээлэл, улс төрийн дайралт

img

Барууны орнууд Оросын дипломатуудыг олноор нь хөөж байгаа нь Орос руу мэдээлэл, улс төрийн халдлага үйлдэж байгаа хэрэг хэмээн Оросын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова мэдэгдсэнийг КП агентлаг дамжуулжээ. 

 

Түүний өгүүлснээр, "тусгай цэргийн ажиллагаа" эхлэхээс бүр өмнө, сүүлийн жилүүдэд ийм ажиллагаа явагдах болсон гэнэ. Мөн ийнхүү дипломатуудыг хөөхдөө буруутгаж байгаа үндэслэлээ батлах дорвитой баримт гаргаж ирж чаддаггүй хэмээн Захарова мэдэгджээ. 

 

Өмнө нь Мария Захарова улс орнууд Оросын дипломатуудыг персона-нон грата хэмээн зарлаж байгаатай холбоотойгоор мэдэгдэл хийхдээ "АНУ-ын заавраар Оросын дипломатуудыг хөөж байгаа улс орнууд энэ нөхөрсөг бус үйлдлийнхээ төлөө дангаар хариуцлага хүлээнэ" хэмээн мэдэгдэж байлаа. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Tатарын зулбасага шдээ... Aзизов чинь .
2022-04-07
Монголоос азизов гэгч үрчгэр үзбекийг хөө
2022-04-07
зочин:
Tатарын зулбасага шдээ... Aзизов чинь .