АНУ Путиний охидын эсрэг хориг тавилаа
2022-04-07

Хоёрдугаар сарын 24-ний өдөр ОХУ Украин руу халдсан өдрөөс хойш дэлхийн улс орнууд Оросын удирдлагууд, иргэд, төрийн байгууллагуудын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ тавьсаар байгаа юм. Улмаар ОХУ түүхэн дэх хамгийн их хоригт орсон улс болсон бол энэ улсын төрийн тэргүүн Путин ЕХ-ны түүхэн дэх, хоригт багтсан гурав дахь төрийн тэргүүн болсон. Энэ удаад Путиний охид хоригт багтжээ.

 

ВВС агентлагийн мэдээлснээр, АНУ Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний гэр бүлийн гишүүдийн эсрэг анх удаа хориг тавьсан байна. Цагаан ордны мэдэгдэлд Путиний "насанд хүрсэн хүүхдүүдийн эсрэг" бүрэн хориг тавьж байгааг онцолжээ. Албаны мэдээллээр бол Путин насанд хүрсэн хоёр охинтой аж.

 

АНУ-ын Сангийн яам шинээр хоригт өртсөн хүмүүсийн жагсаалтыг гаргасан бөгөөд энэ жагсаалтад Оросын Аюулгүйн зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев, Ерөнхий сайд Михаил Мишустин, Сангийн сайд Антон Силуанов, Москва хотын дарга Сергей Собянин, Ерөнхийлөгчийн захиргааны тэргүүн Антон Вайно зэрэг олон хүн багтсан байна. 

 

Энэ жагсаалтад багтсан хүмүүсийн дотор Катерина Владимировна Тихонова болон Мария Владимировна Воронцова гэсэн хоёр нэр багтжээ. Эдгээр нь Владимир Путиний охид гэж АНУ-ын Сангийн яам мэдэгдсэн байна.

 

АНУ-ын Засгийн газрын мэдэгдсэнээр, Тихонова "Оросын Засгийн газар, батлан хамгаалахын үйлдвэрлэлд тусалдаг хай-тек компанийн дарга" гэнэ. "Воронцова генетикийн судалгаа хийхэд зориулж Кремлиэс хэдэн тэрбум доллар илгээдэг, Путин өөрөө хяналт тавьдаг, төрөөс санхүүжилттэй хөтөлбөрүүдийг удирддаг" хэмээн Америкийн Сангийн яамны мэдэгдэлд онцолсон байна.

 

Энэ жагсаалтад Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын охин болон эхнэр нь ч багтжээ.

 

Путиний охидын талаар


Путин 2013 онд эхнэр Людмила Путинагаас гэрлэлтээ цуцлуулж байгаагаа зарлаж байсан. Тэд хоёр охинтой. Оросын Ерөнхийлөгч гэр бүлийнхээ талаар олны өмнө төдийлөн ярьдаггүй, харин хамгийн сүүлд охидтойгоо авахуулсан түүний гэрэл зураг 2002 онд хэвлэлээр гарч байжээ.

2002 онд хэвлэлүүдээр гарсан зураг

Путиний охид гадаадад ихээхэн хэмжээний хөрөнгөтэй эсэх нь тодорхойгүй тул тэдний эсрэг хориг тавьсан нь бэлгэ тэмдэг төдий, гэхдээ Ерөнхийлөгчийн анхаарлыг татах зорилготой гэж Блүмберг агентлаг мэдээлжээ.

 

Нью-Таймсын сэтгүүлийн мэдээлснээр, Путиний том охиныг Мария Воронцова гэдэг аж. Түүнийг Москвагийн их сургуулийн суурь анагаах ухааны факультетын төгсөгч, эндокринологийн чиглэлээр ажилладаг гэж 2015 онд Ройтерс мэдээлж байжээ. Мөн Путиний том охин бизнесмен Йоррит Йоост Фаассентай гэрлэж, Нидерландад амьдарч байгаа гэж хэвлэлүүд мэдээлж байв. Энэ оны гуравдугаар сард Follow The Money хэвлэл бизнесмен Фаассентай холбогдон, гэрлэлтийнх нь талаар асуухад тэрбээр Путиний охинтой хэзээ ч гэрлэж байгаагүй хэмээн хариулжээ.

 

Воронцова анагаах ухааны дэд эрдэмтний цолтой гэнэ. Тэрбээр Оросын эрүүл мэндийн салбарт томоохон хувийн хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэхэд оролцдог "Номеко" компанийн хамтран эзэмшигч гэж ВВС агентлаг мэдээлжээ. 

 

Ройтерс, Блүмберг агентлагуудын мэдээлснээр, Путиний бага охин Катерина Тихонова "Үндэсний оюуны хөгжил" сангийн захирал аж.

 

Түүнийг Путиний охин гэж Америкийн Сангийн яамны 2018 оны хэвлэлийн мэдээлэлд ч дурдсан байв. Харин Путин энэ мэдээллийг батлаагүй, мөн няцаагаагүй аж. Тихонова эгчийнхээ адил дэд эрдэмтэн цолтой.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Путин чамд хамаагүй:
Үхэр Монголчууд та хэд өөрийн амьдралаа яаж ч чадахгүй байж бусдыг шүүдгээ больчихоосой малнууд
2022-05-14
Бас муу дээрээ хөгийн шар сэмжилсэн өвгөн. Ядуу байхдаа сууж зовлон зүдгүүрийг үүрсэн эмгэнээ залуу хүүхнээр насны эцэстээ сольчихдог эрийн муу п
2022-04-10
ХА ХАА ТИИМ ДЭЭ ГЭВЧ ТЭД ХОТООХГҮЙ
2022-04-09
Нэмээд хэд хэдэн охин бөгйаа энэ аалзад. Манай улс төрчдийн болон мангуу хэдийн шүтээн. Дандаа охин гардаг юм Путин новшоос
2022-04-08
Ахын маань охид хөөрхийдөө
2022-04-07
ХА ХАА ТИИМ ДЭЭ ГЭВЧ ТЭД ХОТООХГҮЙ
Асуулт:
Нууц амрагуудын нь охидууд бас байдаг бил үү
2022-04-07