Пентагон: Украин дахь сөргөлдөөн удаан үргэлжилж болзошгүй

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины зүүн зүгт байлдааны ажиллагаагаа төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн нь сөргөлдөөн удаан сунжирах нөхцлийг үүсгэж болзошгүй гэж Пентагоны төлөөлөгч мэдэгдсэнийг ВВС агентлаг дамжуулжээ.
"Путин жижиг бүс нутагт хүчээ төвлөрүүлэхээр шийдсэн нь энэ сөргөлдөөн үргэлжилж, Украины тэр хэсэгт байлдаан улам нэмэгдэх магадлалыг бий болгож байна" хэмээн Пентагоны төлөөлөгч мэдэгджээ.
Түүний өгүүлснээр, украинчууд найман жилийн туршид байлдаж байгаа нутаг дэвсгэр дээр үргэлжлүүлэн тулалдана гэж АНУ үзэж байгаа бөгөөд гэхдээ энэ дайн хэр хугацаанд үргэлжлэх талаар одоогоор тодорхойгүй гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ