Хөл хорионд орсон Шанхайд бүтээгдэхүүн хүргэхэд дрон ашиглаж байна
2022-04-07

Коронавирусийн халдварын дэгдэлтийн улмаас 26 сая хүн амтай Шанхай хот хатуу хөл хорионд орсон. Энэ үеэр нэн хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэхэд дрон ашиглаж байгаа талаар Жэнминь жибао сонин мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Жиньшань дүүрэгт нэн хэрэгцээт бараа бүтээгдэхүүн хүргэх дронууд ашиглаж эхэлсэн бөгөөд SF Fangzhou X8 дрон нь 10 хүртэлх килограмм жинтэй ачааг зөөж, 20 км хүртэлх зайг туулах чадвартай аж. Дронуудыг эм, тест болон бусад хэрэгцээт бүтээгдэхүүн хүргэхэд ашиглж байгаа юм байна. Мөн дронууд хотуудыг ариутгаж байгаа гэнэ.

 

Энд дуулгахад, Шанхай хотод тавьсан хөл хориог тодорхойгүй хугацаагаар сунгасан юм. Энэ хотын 26 сая оршин суугч бүгд шинжилгээнд хамрагдаж дуусах хүртэл хөл хорио үргэлжлэх юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин