Л.Оюун-Эрдэнэ: Бид нүүрсээ харамлах шаардлагагүй, зарах ёстой
2022-04-07

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эдийн засгийн чуулганы үеэр нүүрсний талаар байр сууриа илэрхийллээ.

 

 

Ерөнхий сайд "Нүүрс бол маш яаралтай зарах ёстой бүтээгдэхүүн. Дэлхийн цаг уурын дулаарлаас шалтгаалан эрчим хүчний нүүрс хүнд байдалд орно. Монгол Улсын төсвийн дийлэнх хэсгийг нүүрсний орлого бүрдүүлдэг. Харамсалтай бид дэд бүтэцгүй учраас зарж чадахгүй байна. Нүүрсээ угааж, нэмүү өртөг шингээн зарж, орлогыг бусад салбартаа цаг алдалгүй зарцуулахгүй бол 15-20 жилийн дараа Монгол Улсын төсөв нүүрснээс бүрдэхгүй байх том эрсдэл рүү орно.

 

Бид нүүрсээ харамлах хэрэггүй. Бүтээгдэхүүнээ үнэтэй байх үед нь зарах л хэрэгтэй. Харин зэс бол өөр, зэсийн ирээдүй нүүрснээс урт" гэсэн хариултыг өглөө.

 

Мөн орон нутгийн хөгжлийн хүрээнд "Боомтын сэргэлтийн хүрээнд явж байгаа дэд бүтэц болон аж үйлдвэрийн цогцолборуудыг дагаад Монгол Улсад 99 сумыг дэмжиж, хөгжүүлэх тооцоолол гарч ирсэн. Жайка, Дэлхийн банкны судлаачид энэ тогтоогдсон. Тиймээс цаашдаа дэд бүтэц болон аж үйлдвэрийн районд байгаа сумуудыг илүү дэмжих бодлого барьж, томсгоно. Бусад сумуудыг хүчээр татан буулгах асуудал түвэгтэй. Гэхдээ бодлогоор дэмжихгүй нөхцөл рүү шилжихээс өөр гарцгүй" гэсэн байр суурийг илэрхийллээ.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
dsn:
nuurs baitugaigaa zaraad l bn ,gevch irged n yduurch erhemuud yu gej bardamnaj yrij bgaag niiteer meduulev, tal talhaa buur zusem bolgoj hemene, zurchliin torguulid nemelt hiich geh shig . ynz ynzaar l bavtaj bh ym.
2022-04-10
Хэн нүүрс харамлаад салтаандаа тас хавчуулаад суугаа юм бол доо?
2022-04-07