2025 он гэхэд Хятадын хаягдал гар утас зургаан тэрбумд хүрнэ
2022-04-07

Хятадад гар утасны хаягдал өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа бөгөөд 2025 он гэхэд хаягдал гар утасны тоо зургаан тэрбумд хүрнэ гэж ССTV мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 2021 оны сүүлээр хятадууд нийтдээ 1,8 тэрбум гар утас ашиглаж байжээ. Энэ улсад ухаалаг гар утасны хаягдлуудын ердөө хоёр хувийг л зохих ёсоор дахин боловсруулдаг аж. Харин энгийн утаснууд хаягдаж, эсвэл гэрт хадгалагддаг гэнэ. 

 

Хятадын шинжээчдийн онцолсноор, хуучин загварын гар утаснуудыг устгахад ашиглалтын зардал өндөртэй хөрөнгө оруулалт шаардлагатай гэнэ. Мөн үнэт болон газрын ховор металлуудыг ихээр агуулдаг хуучны ухаалаг утсуудыг дахин боловсруулж байгаа нь нүүрстөрөгчийн хаягдлыг багасгахад нөлөөлж байгаа гэж эх сурвалж онцолжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин