Эрдэнэбүрэнгийн УЦС-ын санхүүжилтийг Хятадын Төрийн зөвлөл хэлэлцэхээр болжээ
2022-04-08

УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанд  Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос Монгол Улсын Ерөнхий сайдад, Ш.Адьшаагаас Эрчим хүчний сайдад тус тус хандаж “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлын явц, түүнтэй холбоотой авч хэрэгжүүлэх бусад арга хэмжээний талаар” асуулгын хариуг сонсч байна.

 

 

Танилцуулгыг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ

 

...БНХАУ-ын Засгийн газраас Монголын Засгийн газарт олгох 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалтад Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих төслийг оруулж,  санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн. Төслийн нийт өртөг 271.4 сая ам.доллар болно. БНХАУ-ын Экзим банкнаас ЭХЯ-нд хандаж, зээлийн үнийн дүн 250 сая ам.доллараас дээш тул зээлийн тусгайлсан хэлэлцээрийг Төрийн зөвлөлийн хурлаар оруулж, батлуулах шаардлагатайг мэдэгдсэн. Төрийн зөвлөлөөр батлуулахад ойролцоогоор нэг жил орчмын хугацаа шаардагдах тул Монголын талаас шалтгаалахгүйгээр товлосон хугацаанаас хойшлохоор байна.

 

Эрдэнэбүрэнгийн УЦС байгуулах төслийн зээлийн тусгайлсан хэлэлцээр байгуулах ажлыг эрчимжүүлэх чиглэлээр БНХАУ-ын Экзим банктай ЭХЯ, Хятадын ЭСЯ-ны төлөөллийн бүрэлдэхүүнтэйгээр цахим уулзалтыг долоо хоног хийж, мэдээллээр ханган ажиллаж байгаагаа дурдлаа. 

 

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Эгийн голын УЦС ашиглалтад ороогүй цагт Монголын эрчим хүч Оросоос зохицуулалттай хэвээрээ байна. Аваар гарлаа гэхэд Оросоос 100 мВт-ыг авч байж сэргэнэ. Газан станц барих ёстой. Хоёрдугаар цахилгаан станцыг газан болгох асуудлыг эрчимтэй явуулах шаардлагатай. Тэгэхгүй бол өвөл хөлдөнө.

 

Эрдэнэбүрэнгийн УЦС үнэтэй байна. Хятадын зээлээр хэрэгжүүлж байгаа төслүүд дэлхийн зах зээлээс хоёр дахин үнэтэй байна. Дараа нь хямд цахилгаан зарах учраас энэ станцыг барих шаардлагатай.

 

 

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх: Даваасүрэн гишүүн мэдээлэл сайтай байгаа, санал нэг байна. УЦС-ын хөрөнгө оруулалтын зардалд тогтвортой тогтоосон тоо байдаггүй. Дэлхий нийтэд ганцхан тоо бий. 1 мВт-ын өртөг 3.6 сая ам.доллараас дээш болвол эдийн засгийн хувьд өгөөжгүй гэж тооцдог. Түүнээс байгаль орчин, тогтоц, станцын хүчин чадлаас хамаараад 1 мВт-д ногдох зардал ялгаатай байдаг. Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг гэрээ хийсэн 271.6 сая ам.долларт хувааж үзвэл 2.9 сая ам.доллар гарч байгаа. Эдийн засгийн өгөөж боддог олон улсын тооцоогоор эдийн засгийн хувьд өгөөжтэй.

 

Монгол Улсын эрчим хүчний системийн 90-ээд хувийг үйлдвэрлэдэг хатуу технологитой маш сайн зохицож ажиллах сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр. ТЭЗҮ-ээр Эрдэнэбүрэнгийн УЦС-ын 1 мВТ-ын үнэ 5.6 цент гарсан. Үүн дээр дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны зардал нэмэгдэнэ. Өнөөдрийн байдлаар энэ зардал 1.7 цент гарсан. Хэрэглэгчдэд ямар үнээр хүргэхийг бүтээн байгуулалт дууссаны дараа тогтооно.

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Засгийн газар орон нутагт ажиллаж, иргэдийн асуудалтай танилцсанд талархаж байна. Иргэдэд үе үеэрээ амьдарч байсан нутгаасаа нүүнэ гэдэг нь асуудал. Хэтэрхий бага нөхөн олговортой холбоотойгоор төрийн шийдвэрийг эсэргүүцэх нь тэдний эрх. Энэ асуудлыг шийдэж, нэг өрхөд 120-150 сая төгрөгийн нөхөн олговор олгоно гэдэг нь үр дүнтэй байна.

 

 

УИХ, Засгийн газрын шийдсэн энэ асуудлыг давж, БНХАУ-ын Элчин сайдад бичиг явуулж байгаа ИТХ-ын даргад заавал хариуцлага тооцох ёстой шүү. Төр, төр шиг байх ёстой.

 

Эрдэнэбүрэнгийн УЦС баригдсанаар баруун таван аймаг цахилгаанаар бүрэн хангагдана. Энэ хүрээнд баруун бүсийн эрчим хүчний системийг Ховд аймагт авчирна гэж үзэж байна. Дөргөний УЦС нийтдээ 12 мВТ, Мянгадын нарны цахилгаан станц 10 мВт, нийтдээ 22 мВт эрчим хүчийг зөвхөн Ховдод өөрийнх нь үнээр борлуулах боломжтой. Эрчим хүчийг бага үнээр хангавал Ховд аймаг үйлдвэрлэлийн диваажин болно.

 

Эрдэнэбүрэнгийн УЦС 2025 онд ашиглалтад орно. 2024 онд АН Ховд аймагт ялах болно. Тэр үед энэ бодлогыг бид хэрэгжүүлнэ. Ховдын ард иргэдийн сайн сайхны төлөө Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг дэмжиж байна.

 

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх: Нөхөн олговрыг одоогийн эрхзүйн зохицуулалтаар олговол нөлөөлөлд өртсөн иргэдийн нүүлгэн шилжүүлэлт болон үндсэн хөрөнгийг үнэлж, нөхөн олговрыг олгоно. Энэ нь малчид болон газар тариалан эрхэлж байгаа иргэдэд их бага байгаа. Хамгийн хэмжээ нь 270 мянган төгрөг байна. 270 өрхөөс 100 орчим нь өрхөд 270 мянгаас 10 сая төгрөгийн нөхөн олговор олгож байгаа. Малчин айлын үндсэн хөрөнгө нь өвөлжөө, хаваржааны хашаа, байшин л байна. Үнэлгээний буруу биш малчдад үндсэн хөрөнгө бага байдагтай холбоотой. Тиймээс Засгийн газар биет бус нөлөөллийн нөхөн олговор гаргаж, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын нөлөөлөлд өртсөн иргэн бүрт 15 100 000 төгрөг олгоно. Дөрвөн ам бүлтэй айл 60 сая төгрөгийн биет бус нөлөөллийн нөхөн олговор үндсэн хөрөнгө болон нүүлгэн шилжүүлэлтийн зардал дээр нэмэгдэж олгоно.

Shuud.mn
Сонин хачин
УХААРЧ АМЬДАР:
ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛААН СТАНЦ АШИГЛАЛТАНД ОРОХ ХУГАЦААНААСАА 1 ЖИЛ ХОЦРОХ НЬ САЙДЫНХАН ЯРИАГААР ХЯТДЫН ТӨРИЙН ЗӨВЛӨЛ ШИЙДНЭ БАРАГ 1 ЖИЛ БОЛНО ГЭЛЭЭ ИЙМ ЯВДАЛ ГАРНА ГЭДГИЙГ МОНГОЛЫН ЯАМДУУД МЭДЭЖ БАЙСАН УУ.МЭДЭЖ БАЙСАН БОЛ ЭРТХЭН ЦАГ ХОЖООД ЭНЭ АЖЛАА НЭГ САРЫН Ч ӨМНӨ ЭХЛҮҮЛЖ БАЙХГҮЙ ДЭЭ ГЭЖ БОДОЖ СУУНА МАНАЙ ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ ИЙМ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ НЬ СУДЛАЖ БАЙХГҮЙ ДЭЭ,САЙДЫНХАН ХЭЛДЭГ ҮНЭН БОЛ ХЭЦҮҮЛ ЮМ ХАРАГДАЖ БАЙНА.
2022-04-28
УХААРЧ АМЬДАР:
ЭГИЙН ГОЛЫН УЦС ШҮҮ ОДОО ЯРИГДААД ХӨДЛӨХГҮЙ БАЙГАА МОНГОЛЫН ЦАХИЛГААНЫ НЭГ ГОЛ ЭХ ҮҮСВЭР БОЛОХ ТӨСӨЛ БАЙСАН ДАА
2022-04-28
УХААРЧ АМЬДАР:
1997 ОНД МОНСОНИК ГРУПП ГЭЖ ЭДИЙН ЗАСАГЧ ДОКТОР Т.БАЯРХҮҮГИЙН БИЗНЕС ХИЙЖ БАЙХДАА БАЙГУУЛСАН КОМПАНИ ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УЦС БАЙГУУЛАХ ХӨРӨНГӨНӨӨС АРАЙ ИХ 300 САЯ АМДОЛЛАРАА ХУВИЙН ХЭВШИЛ 350 МВТ ХҮЧИН ЧАДАЛТАЙ УЦЁ ӨӨРСДӨӨ БАРИАД 15 ЖИЛ МОНГОЛ УЛСАД ЗАХ ЗЭЭЛИЙНХЭН ҮНЭЭР ҮЙЛДВЭРЛЭСЭН ЦАХИЛГААНАА ХУДАЛДААД ДАРАА НЬ УЛСАД ҮНЭГҮЙ ЖИЛЖҮҮЛЬЕ ГЭЖ ГЭРЭЭ ХИЙГЭЭД БҮТЭЖ ЯВАХАД ЭНХСАЙХАН ЕРӨНХИЙ САЙД БОЛООД ЧЕХУУДААР БАРИУЛНА ГЭЭД ЗОГСООЖ БАЙСАН МӨН Ч ИХ ХОХИРОЛ ШҮҮ.ХУВИЙН ХЭВШИЛ ӨӨРСДӨӨ БАРЬЯА ГЭЖ БАЙХАД ШҮҮ. ЭНХСАЙХАН ҮНЭХЭЭР МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧИН ШҮҮ ДЭЭ ТЭРНИЙ ҮЕД ИМПОРТЫН БАРААГ ТЭГЛЭЖ УЛМААР ХЭДЭН САЙХАН ХӨНГӨН АЖ ҮЙЛДВЭРҮҮД ХАГДАЖ ХУВЬЧЛАЛ НЭРЭЭР ХЯТДАД ТӨМРИЙН ХОГ БОЛСОН ДОО
2022-04-28
Хариулт:
Нүүрс шатаавал утаа гарна .Үнс гарна .тоног төхөөрөмж гээд маш их зардал гарч 1квт ыг 210 төгрөгөөр үйлдвэрлэдэг юм. Бэлэн байглын тогтоц байхад УЦС бол хамгийн ирээдүйтэй ногоон ЦС бөгөөд 1квт ыг 36 төгрөгөөр үйлдвэрлэдэг үнс гарахгүй тоног төхөөрөмж гэж сүйд болохгүй цахилгаан гаргах генератор байхад усны урсацын хүчээр эргэлдэж цахилгаан үйлдвэрлэдэг гээд олон сайн талтай .Олон олон УЦС барьсан цагт монгол хөгжинө.
2022-04-10
Хятад зөв юм хийлээ.:
Хятад улс Монголд УЦС барих зээл өгөхөөс татгалзах хэрэгтэй байна. Хятадын тал зээл УЦС ыг барьж дуусгахгүйг ч сайн мэдэж байгаа, мөн Монголын улстөрчид, Төрийн түшмэдүүд зээлийн хөрөнгөнөөс асар ихийг шамшигдуулж өөрсдөө баяжихыг ч сайн мэдэж байгаа. Үүнээс үүдэн Монголчууд Хятад улсыг үзэн яддаг болсоныг Хятадын тал, ЭСЯ анхаарах хэрэгтэй. Хятадын зээл тусламж Монголын авилгачдыг л хагартал баяжуулж Монголчууд ядуу хэвээрээ Хятадыг үзэн ядаад л дуусдаг гэдгийн Хятадын Төрийн Зөвлөлд илэн далангүй хэлэх хэрэгтэй.
2022-04-09
Уншигч:
Ус хэрэгтэй шүү, усаа нөөцлөх бүүр ч хэрэгтэй, дандаа нүүрс түлээд байж болохгүй. Ус чандмань эрдэнэ, усан даланг дагаад ямар сайхан уур амьсгал бүрдэнэ гэж бодож байна гайхалтай шүү. Дэмжиж байна.
2022-04-08
өө хөөрхий:
УИХ, Засгийн газрын шийдсэн энэ асуудлыг давж, БНХАУ-ын Элчин сайдад бичиг явуулж байгаа ИТХ-ын даргад заавал хариуцлага тооцох ёстой. ИТХ-ын дарга гэж нэг мал байнаааа хараал идсэн шаар,
2022-04-08
зочин:
Арвин их нүүрсний нөөцтэй мөртлөө жижигхэн гол дээр жижигхэн усан цахилгаан станц барина гээд зөрүүдлэн зүтгэдэг яасан тэнэг улс орон вэ?, яасан тэнэг сайд дарга нар вэ? Одоо яая даа. Мөн ч хэцүү юм аа. Манай дарганцаруудын жижихэн тархийг барууныхан ёстай нэг гипнозод ортол нь угааж өгөх юм аа. Одоо яая даа. Ёо оё!!!
2022-04-08
Хариулт:
Нүүрс шатаавал утаа гарна .Үнс гарна .тоног төхөөрөмж гээд маш их зардал гарч 1квт ыг 210 төгрөгөөр үйлдвэрлэдэг юм. Бэлэн байглын тогтоц байхад УЦС бол хамгийн ирээдүйтэй ногоон ЦС бөгөөд 1квт ыг 36 төгрөгөөр үйлдвэрлэдэг үнс гарахгүй тоног төхөөрөмж гэж сүйд болохгүй цахилгаан гаргах генератор байхад усны урсацын хүчээр эргэлдэж цахилгаан үйлдвэрлэдэг гээд олон сайн талтай .Олон олон УЦС барьсан цагт монгол хөгжинө.
МУ-ын иргэн:
Өнөө маргаашгүй ажил нь эхэлнэ гээд байсан чинь УЦС барих хөрөнгө нь эцсийн байдлаар шийдэгдээгүй юм шив дээ.
2022-04-08
Ulger yariad l baigaarai
2022-04-08
www:
Ene tusul butekhgui ee. Mongold sain zuil avchrakhgui.
2022-04-08
60 sard hiij duusgah tosol, 4.01-nees ehelsen gsn yasan be? Tsag yavaad bg shuu, medseer bj hudlaa yarival huulitai baimaar...
2022-04-08
Hujaa ene teneguuded mungu uguhgui gesen yum bish uu.
2022-04-08